“Барилга Экспо” олон улсын үзэсгэлэн яармаг эхэллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

“Барилга Экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн яармаг Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ.

Уг үзэсгэлэн яармагт Монгол БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаа ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож байгаа юм.

Үзэсгэлэн яармагийг нээж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ "Барилгын салбарын асуудал нь улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг тул, салбарын сайдын хувьд та бүхний гаргасан аливаа зөв зүйтэй, санал санаачилгыг улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлж байна" гэсэн юм. 

Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ болон салбарын төрийн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд танилцуулж, мэдээлэл өгөхөөрөө онцлог юм.  

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top