Хогны машинд ачиж явсан махыг УСТГАЛД ОРУУЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 25

 

Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хог тээврийн зориулалтын машинаар мах тээвэрлэсэн иргэнийг олж арга хэмжээ авчээ.

Тодруулбал, аймгийн Цагдаагийн газартай хамтран төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулсан байна.

Шалгалтаар тус тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн мах нь хүнсний аюулгүй байдал алдагдсан, хадгалалтын нөхцөл зөрчигдсөн, гадны бохирдолд өртсөн учраас хүнсэнд хэрэглэх боломжгүй гэж үзэн холбогдох журмын дагуу зориулалтын цэгт устгалд оруулжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(178.174.229.45) 2026 оны 04 сарын 25

TER TENEG PISDUUG BAS UURIIG N USTGAH HTEI

0  |  0
Top