Дараах байршилд ДУЛААНЫ ШУГАМ засварлана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улаанбаатар хотын орон сууцны хорооллын халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсооно. Энэ зуны хувьд тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд үндсэн бүх шугмын засварыг 8-9 хэсэгт хувааж гүйцэтгэхээр төлөвлөж, хуваарийг гарган баталжээ.

Тодруулбал, эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-ны хооронд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт:

* Вива сити,

* Шинэ яармаг хорооллууд,

* Дүүргийн нэгдсэн эмнэлэг,

* НЗДТГ-ын Хангарди орчим,

* Төв цэнгэлдэх,

* Хүннү, Рапид хороолол,

* 120 мянгат,

* Туулын хөвөө,

* Зайсан орчмын хороолол, хотхонууд,

* XIX хороолол орчмын оршин суугчдын халуун усыг арван хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top