
Улаанбаатар хотод хүүхдийн ачаалал хэтэрсэн буюу 3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургууль байгааг задалж, төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль, цэцэрлэг байгуулна.
Энэ бүх бүтцийн шинэчлэлд төсвийн мөнгийг хүлээх бус төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлж, PPP загварыг ашиглах шаардлагатай.
Дэлхийн банктай хамтран эхний ээлжинд 20-30 сургуулийг бүрэн тоноглохоор төлөвлөсөн. Энэ хүрээнд ирэх 1 сарын хугацаанд төслийн талбайнуудыг эцэслэх, бусад талуудтай санхүүжилтийн бүтцийг тодорхойлохоор ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 0 )