Гурвалжингийн гүүрэн доорх авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр барина

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 02

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрэн доогуур хоёр эгнээтэй, долоон метрийн өргөнтэй 600 метр урт авто замыг 1.5 тэрбум төгрөгөөр барихаар төсөвлөжээ.

Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрний урд хэсэгт буцаж эргэх боломжтой болох бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд тендерийн үйл явц үргэлжилж байгаа аж.

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин...(202.179.26.227) 2026 оны 05 сарын 02

Гурвалжингийн гүүрэн доогуур угаасаа замтай шүү дээ. Түүнийг сайжруулахад ямар их мөнгө ордог болж байна аа. Шалгаач ээ.

0  |  0
Top