Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа. Тус хороонд ашиглалтын шаардлага хангахгүй барилга хоёр байршилд байдаг. Төслийн нэгдүгээр байршил болох Энхжингийн 7-д 1.6 га газрыг хамарсан 219 айлын долоон байр бий.
Харин хоёр дахь байршил 32 дугаар байранд 42 айл амьдардаг. 32 дугаар байр нь дулааны станцын хамгаалалтын зурваст баригдсан. Мөн ундны усны эрүүл ахуйн бүсэд хамаардаг. Тиймээс барилгажихыг хориглосон бүс юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Баянгол дүүргийн 20 дугаар хороонд станцын хамгаалалтын зурваст өртөж байгаа гурван байр бий. Энд 42 айл амьдардаг. Тус байрууд 70 жилийн өмнө баригдсан бөгөөд дахин төлөвлөлтөд оруулахаар шийдвэрлэж, 26 удаа сонгон шалгаруулалт зарласан боловч сонирхогч байхгүй байсан. Тиймээс хамгаалалтын зурваст багтсан энэхүү гурван байрны асуудлыг Энхжингийн 7 байранд нэмж 261 айлын төсөл болгож, нийт төслийн талбай дахь 10 байрны буулгах зардлыг нийслэл хариуцахаар шийдвэрлэлээ” гэв.

Сэтгэгдэл ( 0 )