М.Баяраа: Бага хүүтэй ипотекийн зээлээр орон сууцтай болох боломж бүрдэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөдөө, орон нутагт баригдаж байгаа төрийн орон сууцнуудын бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр говийн бүсэд ажиллах үеэрээ Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд баригдаж байгаа 8 айлын орон сууцны барилгын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Энэ үеэр ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа "Дундговь аймгийн Гурвансайхан болон Эрдэнэдалай сумдад инженерийн барилга байгууламжуудыг бий болгож байна. 

Ингэснээр хувийн хэвшил болон төрийн албан хаагчид бага хүүтэй ипотекийн зээлээр орон сууцтай болох боломж бүрдэж байна гэж харж байна" гэлээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top