
Үндэсний үйлдвэрлэгч "Хас Гоёл" ХХК-ийн хамт олон эрч хүч, амжилт, хурд, тэсвэр хатуужил, хийморь лундаагийн бэлгэдэл болсон Гал Морин жилийг угтан ур ухаан, сэтгэлийн дулаанаа шингээсэн шинэ бүтээлээ эрхэм хэрэглэгчдэдээ өргөн барьжээ.
"Эх байгаль" хэмээх энэхүү хүндэтгэлийн ширээний иж бүрдэл нь мөнгөн жийжүү хээтэй, үнэт улаан модон урлал Улаан модон их бие дээр цалин цагаан мөнгийг нарийн цувиж, жийжүүдэх эртний аргаар нэг нэгээр нь шигтгэн суулгаж урласан. Зөвхөн тэвчээр, нягт нямбай, байдлыг илтгэнэ. Нэг л алдаа гарсан тохиолдод бүгдийг эхнээс нь эхлүүлнэ. Тиймдээ ч энэ урлал цаг хугацаа их шаарддаг.
Уул мэт бат оршиж, үүл мэт ивээл хур буулгаж, ус мэт амьдрал нь ундарч, нар мэт гэгээ цацруулж, сар мэт амар амгаланг сахиж, бороо мэт элбэг хишгийг шингээж, улаан мод нь голомтыг тань мөнхөд дулаацуулж, цалин цагаан мөнгө нь ариун сэтгэлийг тань сахиж, эзнээ ад зэтгэрээс хамгаалах увидастай.
Хурим найрын ширээнд залагдаад шинэхэн хосын замыг ерөөж, Цагаан сарын ширээнд залраад буян заяаг дуудаж, Төрийн ёслолын ширээнд хүрээд түмэн олны хийморийг бадраахаар дархан хүний гарын ур, харааны ур, сэтгэлийн гурван урыг нэг дор зангидаж, оюун сэтгэлээ хоёр жил гаруй хугацаанд шингээн бүтээжээ.
Улаан модоор үндсэн биеийг амьлуулан урлаж 999 сорьцын цалин цагаан мөнгийг утсан сүлжмэлээр сүлжиж урласан дарханы бүтээл нь хурим найр, баяр ёслолын хүндэтгэлийн ширээнд нэн тохиромжтой иж бүрдэл. Алт, мөнгөн утсыг эрчлэн мушгиж нарийн хээ гаргадаг утсан сүлжмэл нь цаг хугацаа, тэвчээр, мэдрэмжийг шаардсан урлаг. Дотор талыг цалин цагаан мөнгөөр бүрэн, эвэр угалз, хамар угалз, цэцэг навчин хээ, эрвээхэй хээг цэвэр мөнгөн дан болон давхар утсан сүлжмэл хээгээр чимэглэн урлаж зоосон хээгээр жийжүүдэн чимэглэжээ.
Хээний шивнээ: Хамар, эвэр угалз- Олз омог, хүсэл тэмүүлэл, анхилуун амьдралыг
Цэцэг навч- Гоо үзэсгэлэн, урин дулаан, өсөн үржихүйн
Эрвээхий- Зөөлөн дотно, хээнцэр тансаг байдлыг
Улаан мод- Голомтын илч
999 мөнгө- Ариун сэтгэл, хамгаалалтыг тус тус билгэддэг байна.
Хаяг: Салбар дэлгүүр-1
СБД-ийн 9-р хороо, Алтайн 12-359 тоот буюу ХАС ТӨВ-ийн өөрийн байр
Салбар-2
ХУД-ийн 20-р хороо, Мишээл сити Литтл Винец S-6 "Хас гоёл" дэлгүүр

Сэтгэгдэл ( 0 )