Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар ӨСЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар өслөө.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 4 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна. 

2026 оны 4 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өссөн байна. 2026 оны 4 дүгээр сард Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 12.1 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 20.9 хувь, Баруун болон Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна. 

Инфляцын түвшин 2025 оны 4 дүгээр сард 8.6 хувь байсан бол 2026 оны 4 дүгээр сард 10.1 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар өссөн байна. 

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувиар (19.1%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.7 нэгж хувиар (36.4%) тус тус нөлөөлсөн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top