Ц.Сандаг-Очир СОР17-ын бүтээн байгуулалтын талбайд гэнэтийн шалгалт хийлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, ТЗУГ-ын дарга Н.Цогтбаяр нар өнөөдөр COP17 Бага хурлыг зохион байгуулах төслийн бүтээн байгуулалтын талбайд гэнэтийн үзлэг, шалгалт хийж ажлуудын явц, гүйцэтгэлтэй танилцлаа.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурал эхлэхэд 99 хоног үлдээд байгаа бөгөөд төслийн хүрээнд хурлын үндсэн байгууламж, инженерийн дэд бүтэц, авто болон явган зам, зогсоол, түр байгууламж, холбоо мэдээлэл, хамгаалалтын системийн ажлууд тасралтгүй үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар ерөнхий төлөвлөлт, зураг төсөл боловсруулах ажлууд бүрэн дууссан бөгөөд инженерийн шугам сүлжээ, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийн суурь ажлууд 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн авто зам, зогсоолын ажлын гүйцэтгэл 788 хувьтай, явган замын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг төслийн нэгжээс танилцууллаа.

Түүнчлэн хурлын үйл ажиллагаанд ашиглагдах зарим барилга байгууламжийн дотор болон гадна угсралт, тоног төхөөрөмж, холбоо мэдээллийн системийн суурилуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Сайд Ц.Сандаг-Очир ажлын явцтай танилцах үеэр бүтээн байгуулалтын ажлыг олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн, чанар гүйцэтгэлд онцгой анхаарч, төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахыг холбогдох байгууллага, гүйцэтгэгч нарт үүрэг болголоо.

COP17 Бага хурал 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчид оролцоно. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(103.229.123.32) 2 цагийн өмнө

nuguu khuzuugui durakyn acem shig baakhan idej uusan yum bolood buun shuukh tsagdaa bolno doo\n

0  |  0
zzzzz(103.229.123.32) 2 цагийн өмнө

er ni manaikh iim yum khiikh yamar shaardlaga bainaa , buun zardal l baimaar , erguulj nukhuj chadakh yum bolow uu, ulsyn ner khund l gedeg yum , khed khonogoos l martana shuu dee

0  |  0
Top