Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамыг угсарч байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 12

Чингисийн өргөн чөлөөнд 3.07 мянган метр урт, 600-1000 мм голчтой борооны ус зайлуулах төв шугамыг угсарч эхэллээ. Тухайлбал Тэмээтэй хөшөөний уулзвар буюу 120 мянгатаас “Мишээл экспо” хүртэлх хэсэгт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Одоогийн байдлаар 540 метр газарт борооны ус зайлуулах шугамыг угсарч, явган хүний чулуун зам тавих ажил давхар үргэлжилж байна. Уг шугам ус хүлээн авах болон дамжуулах 115 худагтай, борооны усыг төв шугамд татан оруулах, цааш дамжуулах зориулалттай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top