Zindaa.mn өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийнхээ тоймыг хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.
Мянганы сорилтын сангийн мөнгөөр суварга босго гэж Барак Обама лав хэлээгүй л байлтай
...Гайхалтай нь улс төрийн хүрээний олигархижсан бүлэглэлүүд авлигатай бус харин авлигын эсрэг дуугарсан Ц.Элбэгдоржтой өөртэй нь тэмцэж байсан юм. Тэгвэл одоо тэд бүр цагаандаа гарчээ. Эрхмүүд “Зэндмэнэ хайрхан” гэсэн чамин нэртэй төрийн бус байгууллагаар дамжуулан Хийморийн овоонд мянганы сорилтын сангийн мөнгийг тийнхүү шингээх гэж байгаа юм байна. Солиорол гэж үүнийг л хэлэх байх. Америкийн Ерөнхийлөгч асан...
МАХН, МАН-ын тулаан улам ширүүслээ
...Ийнхүү эрх баригч Ардын нам, эндээс тасарсан МАХН-ын тэмцлийн фронт улам өргөжиж байна. Аль нь алиндаа уусан шингэж үлдэхийг цаг хугацаа аяндаа харуулах биз. Харин хамгийн эмгэнэлтэй нь намын хатуу гишүүнчлэл нь яван явсаар үндэсний эв нэгдлийг юу ч үгүй бусниулах төлөвтэй боллоо. Ардчилсан нам ч мөн ялгаагүй. Гишүүнчлэлийн төлөө үхэн хатан зүтгэнэ. Намаар ялгаварлан гадуурхалт нийгэмд...
С.Зориг агсны эхнэр Булган хүн амины хэрэгт холбогдож байжээ
...Тэгж байтал, манай ангийн Ганхүүгээс захиа ирсэн. “Манай ангийн Дашцэрэн, Булган хоёр суугаад нэг гэрт орчихсон” гэсэн байв. Тэгээд яахав дээ, тэр хоёр дөрвөн жил хамт амьдарсан. Ингээд Булган хойшоо явахаа болиод, эндээ сургуулиа төгссөн болсон юм. Тэгээд ч, тэр сурлагаар муухан байсан. Ээж нь Анагаахын дээд сургуулийн диканы нарийн байсан юм. Намайг амралтаараа ирэх хооронд Дашцэрэнгээс илүү, Булган бид хоёрын харьцаа дотно байгаад байдаг байсан. Яахав дээ, бас Москвагийн оюутан гэдэг утгаараа ч, би түүнд арай илүү байдаг байсан байх л даа. Сүүлдээ Дашцэрэн, Булган хоёр салаад, Булган харин ч нэг явж өгсөн. “Үүрийн туяа” хамтлагт дуулдаг байсан балетчин Батдэлгэр, Зуундарь гэх мэт олон сайхан залуустай...
...Эх сурвалжийн хэлж байгаагаар бол УИХ-ын дарга Д.Дэмбэрэл баруун аймгуудад ажиллаж байгаа учраас тодорхой шийдвэр гарахгүй байгаа юм байна. Харин түүнийг албан томилолтоо дуусгамагц УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулган зарлах...
Англичууд Б.Хурцыг өнөөдөр Германы талд шилжүүлэхээр болжээ
...Б.Хурц нарын тагнуулчид 2003 онд Н.Энхбаярын Засгийн газрын даалгавраар Дамирангийн Энхбатыг талийгаач С.Зоригийн хэрэгт холбогдуулан Францаас хулгайлан авчирсан нь хууль бус үйлдэл байсан гэж үзэж буй. Гадаад харилцааны яамнааас гаргасан мэдэгдэлд ч энэ талаар тодорхой дурьдсан. Энэ талаарх мэдээллийг уншигч та бүхэн Zindaa.mn сайдаас хайлтаар олоод сонирхож болно. Тэгвэл одоо Германы тал...
С.Бямбацогт гишүүн Ховдын бүх багш нарт компьютер өгнө гэж молигоджээ
...Д.Дэмбэрэлийг дагаж гүйсээр яваад гишүүн болсон С.Бямбацогт гэхэд л тус аймгийн бүх багш нарыг компьютертай болгоно гэжээ. Мөн цахилгаан дулааны үнийн 60 хувийг төр, засгаас төлдөг болгуулна гэсэн байх жишээтэй. Гэвч эдгээрээс аль нь ч биелэгдээгүй. Тэр мөн Ардын намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1,5 сая төгрөг өгөхийг амлалтандаа оруулан тусгай цаасан дээр хэвлээд айл өрх бүрд хүргэсэн юм. Хамгийн сайшаалтай нь малчин айлуудын адуу малыг хааяа очиж хариулж өгнө гэж амлаагүй. Тэгэхээр бусдаасаа...
Д.Ганхуяг гишүүн дайралтанд өртөв
...Гоёмсог өндөр харшуудыг нь нэг бол нураах, эсвэл жилд 50 сая төгрөгөөс доошгүй өндөр татвар түрээс авахыг зарим мэргэжилтнүүд санал болгодог ч ажил хэрэг бололгүй өдий хүрсэн байна. Гэтэл эгэл жирийн айл өрхүүд тийнхүү насаараа суурьшсан газраа өөрийнх болгох гэхээр нь хууль санаачлагчид руу дайрч давшилсан хүмүүс бас цөөнгүй болж буй сурагтай. Д.Ганхуяг гишүүн энэхүү хуулийнхаа төслийн талаар телевизээр ярьсаных нь дараа “Хувийн амиц хөөж, сонгогчдоосоо оноо авах гэлээ” гэж зарим нь хоорондоо ховын үг шидэлцэж амжжээ. Ер нь...
Дэлхийн залуу удирдагчид Монгол улсад чуулна
...Тэд ирэх сард болох Монголын Эдийн Засгийн Форум, Залуу Глобал Удирдагчдын Форумтай хамтран зохион байгуулах “YGL Learning Journey Mongolia” арга хэмжээнд оролцох юм. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь дэлхийн Залуу Глобал Удирдагчид Монгол улсын өнөөгийн...
Л.Гансүх будаа болж, Д.Хаянхярваа, Ж.Сүхбаатар нар “Тал еэвэн”-гийн тоон дунд бүдэрч явна
...Тэгвэл өнөөдөр энэ бүхнийг нь бодоод үзээрэй. “Тал еэвэн”-гээ л тэд эргүүлж тойруулан харуулж, хошгируулсаар байгаа нь илт байна. Хошгируулна гэгч энэ ажээ. Жинхэнэ аймшгийн популизм гэж мэргэжлийн улс төр судлаачид хэлдэг дээ, үүнийг. Тэгээд ч Ж.Сүхбаатар, Д.Хаянхярваа нар Дарханд яг юу хийсэн бэ гээд харах гэхээр гавьтай юм алга. Тэд тус бүрдээ нэг нэг сан байгуулсан юм байна. Ж.Сүхбаатарынх нь “Сүхбаатар хөгжил сан”, Д.Хаянхярваагийнх “Түвшин санаа” нэртэй сан аж. Эдгээр сангаас болон өөр санхүүжилтийн...
Монголчууд Оросын мафийн гишүүн С.В.Паушокт дахин хулхидуулав
....Олон улсын арбитрын шүүх дээр манай Засгийн газраас өмгөөллийн хөлсөнд 6 тэрбум гаруй төгрөг төлсөн. Тэгвэл одоо адгийн наад зах нь энэ мөнгөө ч С.В.Паушокын компаниас олж авч чадахгүй болж байх шиг байна. Битүүмжилсэн хөрөнгө нь чанар байдлаа алдаж, зарим нь хулгайн замаар орсон муу мэдээ бас бий. Тэдгээрийг нь зараад ч манайх С.В.Паушокын үүсгэсэн өрийг барагдуулж чадахгүй юм байна. Энэ бүхнээс үзэхэд С.В.Паушок манай хууль хяналтынхантай...
Казино Д.Баттулга шоронд ч имижээ өсгөдөг
...“Эр энэдэж эрэг нурж” байсан ч, өнөөдөр тэд оюун ухаан, хүч чадлаа эх орон ард түмнийхээ төлөө дайчилж, эх орон нь ч тэдний эрдэм мэдлэг арга туршлагыг нийгмийн тусын тулд ашиглах нь зүйн хэрэг. Нэгэн цагт Амгалангийн хорих ангид ял эдэлж байсан УИХ-ын экс гишүүн Д.Баттулга өнөөдөр...
БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Далайжаргалыг томиллоо
...Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга, БНФУ дахь Монголын Элчин сайдын яамны II нарийн бичгийн дарга, БСШУ-ны сайдын зөвлөх, Швейцарийн хөгжлийн агентлагт төслийн менежер, ЮНЕСКО-ийн...
Айлчлалуудад бэлтгээд завгүй байна
...БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Баг, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байдден нар манай улсад морилох юм. Хоёр Ерөнхийлөгчийн айлчлал давхцаж байгаа учраас хүлээн авах ажлын алба ачаалал ихтэй ажиллаж байгаа юм байна. Хүндэт харуулын цэрэг, айлчлалыг...
Авлигачдыг Америкийн хилээр нэвтрүүлэхгүй байхыг иргэний байгууллагууд сануулна
...АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2011–ны 08-р сарын 04-ны өдөр гаргасан зарлигтаа авлигал, хүний зөвүүдийг зөрчсөн хүмүүнлэг бус үйлдлүүд зэрэг нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг учраас энэ төрлийн гэмт хэрэг хийсэн, хийхэд оролцсон хүнийг АНУ-ын хилийг алхуулахгүй бөгөөд түүнийг хүн төрөлхтөнд аюултай гэмт хэрэгтэн хэмээн үзнэ хэмээн заасныг үзээд монголын ард түмэн баяртай байна. Энэ бол АНУ-ын бодлого хэмээн үзэж байна. Тиймээс АНУ-ын дэд ерөнхийлөгч Монгол оронд АНУ-ыг төлөөлж...
Д.Дэмбэрэл Хятадын компаний эздэд гологджээ
...Компаний Хятад эзэд нь Хөшөөтийг бүрэн дүүрэн ашиглахын тулд нэлээд их мөнгө хаях янзтай. Тэд саяхан Ховд аймгаас УИХ-д нэр дэвшихийг хүссэн хүмүүст сонгуулийн зардлыг нь даана хэмээн амлажээ. Эндээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл сонгогдсон. Гэвч харамсалтай нь түүнд Хятадууд таван төгрөг ч өгөхгүй гэсэн байна. Түүнийг нэгэнт хөгширсөн тул сонгуульд нэр дэвшихгүй гэж үзсэн юм болов уу даа. Харин шинээр нэр дэвших магадлалтай хүмүүсийн...
М.Энхсайхан, Н.Энхбаяр нар “хувьсгал” хийж хувийн өмчгүй социализм байгуулна гэв үү
...Гэхдээ тухайн үед олон нийтийн хөөрлийг далимдуулан эрх баригчдын зүгээс сөрөг байдлаар ашигласан онцгой үзэгдэл болов уу. Мөн үүнийг нөгөө талаас нь ардчиллын дархлааг илэрхийлсэн үйл явдал гэж болно. Аливаа зүйлийг олон талаас нь тунгаах хэрэгтэй биз. Ингэхдээ харин Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын тунхаглаад байгаа хувьсгал нь дээр өгүүлсэн социализмыг буцааж авчраад “нийгэм журам”-т гажиг тогтолцоо бий болгохыг зорьж буй бол түүн шиг том эндүүрэл байхгүй. Харин олигархижсан төр, засгийг өөрчлөхийн тулд иргэдээ соён гэгээрүүлж, улс төрийн системийн гажуудлуудыг үндсэн хуульд өөчлөлт оруулах замаар шийдвэртэй ажиллах улс төрийн...
Сангийн дэд сайд Ч.Ганхуяг: Энэ жилийн төсөв 85 тэрбум төгрөгийн ашигтай байна
...Хөгжлийн банкинд батлагдсан 800 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаатай бондыг зөвхөн дотоодынх гэлтгүй гадаадын зах зээлд арилжаалахад оновчтой байж магадгүй гэж байгаа. Энэ долоо хоногт Хөгжлийн банкны бондын ажилтай танилцана. Бүтээн байгуулалтын ажлуудаас нэг нь ч эхэлсэнгүй. Хөгжлийн банк нь мөнгө босгоогүй учраас бүтээн байгуулалтын ажлууд удааширч байна гэсэн үг. Тэр нь цаашаа зээл олгохгүй байна. Учир шалтгааныг нь тодруулаад, гарах арга зам нь юу байна вэ гэж л...
“Монгол хүн-2020” долоо аймагт очих л үлдэв
..."Монгол хүн-2020" хэлэлцүүлгээ өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Хөвсгөл аймагт хийснийхээ дараа Ардчилсан намын ажлын албаныхан амарсан билээ. Сар гаруй хугацаанд амарсан тус намынхан энэ долоо хоногоос эхлэн ажилдаа орж байна. "Монгол хүн-2020" хэлэлцүүлгээ улс даяар өрнүүлж байгаа тэд...
Ц.Шинэбаяр МАХН-ын гишүүнээсээ татгалзжээ
...МАХН-ын гишүүнээс татгалзахаар шийдсэнээ МАХН-ынхаа мянга мянган жирийн гишүүдэд мэдэгдэж байна. МАХН-ын үйл хэрэгт амжилт хүсч, Монголын төрийн эзэн болох Монголын ард түмний төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийнэ гэдэгт найдаж байна. Монголын ард түмнээс өөр нандин зүйл Монголд байх ёсгүй шүү” гэжээ. Ц.Шинэбаяр гишүүн одоо УИХ-д аль ч намыг төлөөлөхгүй, З.Алтай шиг бие даагч болох юм байна. Гэхдээ “Хамуг Монгол эвсэл” нэртэй хөдөлгөөнөө удирдахаар шийдсэн...
...Уг нь дээрх аяны хүрээнд тус намынхан нутаг орны иргэдийн санаа бодлыг сонсож, ирэх жилүүдэд тухайн бүс нутагт ямар үйлдвэрлэл хөгжүүлбэл ард түмний амьдрал дээшлэх, төр засгийн зүгээс анхаарвал зохих ямар асуудал байгааг сонсдог байсан. Хоёр жил үргэлжилсэн уг аян 2012 оны сонгуулиар ард түмний саналыг авах мөрийн хөтөлбөрийнх нь гол зэвсэг...
УИХ-ын гишүүн Д.Дондог ”хамсаатан”-тай болжээ
...Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Д.Дондогийн холбогдсон залилан, газрын наймааны хэрэгт хуулийн ажилтан сэжигтнээр татагдан хамтдаа шалгуулж байгаа гэнэ. Анх УИХ-ын гишүүн Д.Дондогтой холбоотой гэх хэрэг шалгагдаж эхэлснээс хойш УЕПГ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай...
...Нөгөө талаар 2008 оноос хойш албан тушаалдаа хэвээр байгаа намын даргадаа итгэл үзүүлэх эсэх асуудлыг ч хөндөн ярих юм байна. Нэгэн цагт АН-аас тасарч унасан навч хэмээгдэж байсан ҮШН-ынхан Монголын улстөрд хатсан навч болоогүй гэдгээ харуулахыг ихэд хичээх болсон. Харамсалтай нь...
...Энэ үеэр Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллага "Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн" байгуулахаар шийдвэрлэсэн гэдгээ хэлсэн юм. Үүнд нь зургаан төрийн бус байгууллага нэгдэж, "Б.Хурцыг чөлөөлөх хөдөлгөөн"-ий хүрээнд ирэх сараас эхлэн хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Учир нь, ганц нэг хувь хүний асуудал...
Ч.Сайханбилэг ёстой “сайхан” худалч болов
...УИХ-ын 76 гишүүнээс хэн нь хамгийн худалч бэ гэсэн санал асуулга явуулж үзэх хэрэгтэй болсон юм шиг ээ. Өнөөгийн ерөнхий тандалтаас үзвэл хамгийн худалчдын тэргүүн эгнээд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг зүй ёсоор орох бололтой. Тэрээр 2008 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт нэр дэвшин сонгогдсон юм. Мань эр тус дүүрэг болон Налайхын иргэдийг интернетээр хангана гэж том амалжээ. Гэвч...
“Угжны хүүхдүүд” улс төр рүү тэмүүлж байна
...Нямтайширын Номтойбаяр санааширч суугаа ажээ. Тэрээр хааяа тэнд очиж мөнгө тараадаг ажилтай. МАН бага хурлын гишүүний сонгууль хүлээсэн энэ залуу өөрийгөө улс төрд бэлтгэгдсэн хэмээн тооцдог бололтой. Гэхдээ түүнийг Дорнодчууд тоох нь юу л бол гэх нутгийн иргэд цөөнгүй. Алтны бизнесээр Монголын толгой баячуудын нэг болоод байгаа Б.Нямтайширийн хүү гэдгийг нь хот хөдөөгийн залуус андахгүй. Их аварга Д.Дагвадоржтой шөнийн цэнгээний газарт муудалцан буу тулгаж...
Улс төр мэдээллийн алба.
Сэтгэгдэл ( 0 )