Хишгээ нарын бэлэг

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 26

Дуурийн урлагийн гайхамшигийг дуундаа шингээсэн эгч дүү Хишгээ нар ээжүүд, эмэгтэйчүүддээ бэлэг барихаар шийджээ. Уянгалаг хоолойны чадлыг гайхуулж, хамтлаг, дуучид, бүжигчдийн авъяасыг шитгэсэн нэгэн тоглолт СТӨ-нд 3 дугаар сарын 7-нд болох гэж байна. МУСТА, дуучин Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нарын “Ижий эх орон” хэмээх энэхүү тоглолт нь тэдний гуравдахь бие даасан тоглолт юм байна.

Анх “Учиртай гурван толгой” дуурийг хамтран тавьж, олны талархлыг хүлээж байсан эгч дүүс маань уран бүтээлээ мэргэжлийн өндөр түвшинд олон нийтэд хүргэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч багагүй хөдөлмөрлөж, урын сандаа чамгүй олон дуутай болсон байна.

“Ижий эх орон” тоглолтод ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжим, МУГЖ Г.Батбаяр, “Гурван бүдүүн” хамтлан, морин хуурч МУСТА М.Алтанбат, дуучин Алтанхүү, нугараач А.Уранбилэг нар болон бүжигчид оролцох гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top