Анир чимээгүй хэрвээ үгүй бол бид дуу авиа сонсож чадахгүй. Үйлдвэрийн нүргэлсэн чимээн дотор бие биенээ сонсохын тулд хашгирах хэрэгтэй болдог. Хэт их дуу шуугиан хүнийг ядраадаг. Анир чимээгүй харин амрааж тайвшируулдаг. Бурхан анир чимээгүйд үүрд оршдог ажээ. Үг яриа түүнд ямарч шаардлагагүй. Анир чимээгүйн зах зухыг бид хайраас мэдэрдэг аж. Хайртай хосууд юу ч ярилгүй уусан нэгддэг. Үг ярих ямар ч шаардлаггүй. Нэг нэгнийхээ хэлийг мэдэхгүй өөр үндэстэн байсан ч шууд л бие биедээ уусдаг. Нэг болчихсон үедээ ярих хэрэг бүр байхгүй. Үг үнэхээр мөхөс. Зүгээр л мэдрэмжээ дагаж үгээр хэлэхийн аргагүй жаргалдаа уусдаг ажгуу. Үг тайлбар тавих биенээсээ холдоход нэг биш болоход л илүү хэрэг болно. Анир чимээгүй бол Бурханы хэл юм. Хайраас анир чимээгүйгээс та бурханлигыг мэдрэх боломжтой ажээ.
Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн

Сэтгэгдэл ( 0 )