Монголын аялал, жуулчлалын холбооноос "Түмэн тэмээний баяр”, "Мөсний фестивал, “Бүргэдийн баяр”-ыг зохион байгуулахаар болжээ. “Мөсний баяр”-ыг гуравдугаар сарын 2-нд Хөвсгөл далайд зохион байгуулах бөгөөд энэ үеэр ардын урлагийн тоглолт, морин чарганы уралдаан, мөсөн шагайн харваа, тэшүүрийн марафон, автомашины уран жолоодлогын тэмцээн, мөсөн дээрх бөхийн барилдаан, олс таталтын тэмцээн, тэшүүрийн бооцоот болон шагналт уралдаан болох аж.
Харин “Бүргэдийн баяр”-ыг Улаанбаатар хотын “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулах бөгөөд гуравдугаар сарын 5-нд болох юм. “Бүргэдийн баяр”-аар хамгийн сайхан үндэсний хувцастай, хамгийн сайхан морины тоноглолтой бүргэдчинг шалгаруулж, бүргэдээр амьд ан бариулах, тулам булаалдах, хаан бүргэд шалгаруулах тэмцээн зохиохоор хөтөлбөрт тусгажээ.
“Түмэн тэмээний баяр”-ыг ч дээрхийн нэгэн адил Улаанбаатар хотод буюу Жаргалантын аманд гуравдугаар сарын 6, 7-ны өдөр явуулах аж.

Сэтгэгдэл ( 0 )