Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөө шөнө Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутгаар, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай Өмнөговь, Дундговийн нутаг, Архангайн зүүн, Төв аймгийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна.
2013 оны 02 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө Арц богдын өвөр хоолойгоор, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн, өдөртөө Дундговийн нутгаар 0-5 грудас, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй. Цас орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 18-20 градус, Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
2013 оны 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд нутгийн зүүн хагаст, 3 дугаар сарын 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи 28-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, говь талын нутгаар зарим үед секундэд 24 метр, бусад хугацаанд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Хугацааны дунд үеэс хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )