"NBS" телевизийн захирал, сэтгүүлч С.Наранбаатар харамсалтайгаар амиа алдсанд гүнээ харамсаж байна. Хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан Монгол оронд олны танил сэтгүүлчийн амь насыг ийн бүрэлгэсэн нь шударга ёсыг эрхэмлэдэг монгол хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүллээ. С.Наранбаатар бол нас залуу ч Монголын хэвлэл, мэдээллийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхөөрөө байр сууриа эзэлсэн туршлагатай сэтгүүлч байсан билээ. Түүний нийтэч, хөдөлмөрч, гярхай, шударга шулуун зан чанар бидний сэтгэлд хоногшин үлдэх болно. Сэтгүүлч анд нөхөд нь түүний гэгээн ажил үйлсийг нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна. Мэргэжил нэгт түүний гэр бүл, найз нөхөд, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах алба

Сэтгэгдэл ( 0 )