Монгол Улсын иргэн Х нь өчигдөр өглөө 1.5 сая юанийг хууль бусаар хилээр оруулахыг завдсаныг Замын-Үүдийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар илрүүлжээ. Монгол улсын иргэн Х нь 1.5 сая юанийг хоёр хуваан эд зүйлс дотроо нуун далдалсан байжээ. Гаалийн байцаагч нар иргэн Х-г хууль бусаар их хэмжээний юань хил давуулахыг завдсан ба эд зүйл, хөрөнгөө дутуу мэдүүлсэн гэх үндэслэлээр саатуулсан байна. Уг хэргийг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )