Догшин хутагтын хойд дүр О.Ууганбаярыг өнөөдөр Далай лам адислана

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Говийн догшин хутагт Данзанравжаагийн хойд дүр тодорчээ. Догшин хутагтын хойд дүрээр О.Ууганбаяр гэх залуу тодорсон бөгөөд Хамарын хийдэд шавилан сууж байсан аж. Олны ам дамжсан яриагаар бол “Тийн ялгуусан”хэмээн Усан могой жилд говийн тавдугаар ноён хутагт тодрох ёстой байсан бөгөөд яг цаг хугацаандаа ийн тодорсон гэнэ. Эл явдал нь энэ сарын 20-нд тодорсон бөгөөд О.Ууганбаяр нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын иргэн аж.

Догшин хутагтын хойт дүрээр тодорсон О.Ууганбаяр нь өнөөдөр Далай ламаас адис авах юм байна. Адис авах ёслолд Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нарын албаны хүмүүс өчигдөр Энэтхэг улсыг зорин нисчээ. Түүнийг Далай ламаас адис авсны дараа Говийн ноён хутагтын V дүр мөн болохыг бурханы шашны тэргүүн олон нийтэд айлдах аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top