11 хойлог шувууны мах хил давуулах гэж байгаад баригдав

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 27

Хилийн 0130 дугаар ангийн Булган шалган нэвтрүүлэх боомтын гаальд  галчаар ажилладаг М.Анхбаяр нь хоёрдугаар сарын 20-ны өдөр Истана  маркийн 26-89 ХОҮ улсын дугаарын автомашины түлш хадгалах саванд сэжиг бүхий зүйл нуун хил давуулахыг завдах үед нь хилчид саатуулан шалгажээ. Гэтэл автомашиныхаа түлш хадгалах савыг 20х30 см-ийн хэмжээтэй цоолон 11 ширхэг хойлог шувууны мах нуусан байсан аж. Гарсан зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлэн шалгаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top