Цөмийн энергийн газраас “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Цөмийн технологийн хэрэглээ, ач холбогдол үр нөлөөний талаарх сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд 3 дугаар сарын 01-ны өдөр болох юм байна.
Цөмийн технологи гэхээр л цөмийн цахилгаан станц, уран, шар нунтагаар төсөөлж ирсэн. Тэгвэл хүн төрөлхтөн, улс орны хөгжлийн баталгаа болсон цөмийн технологи ашигласаны нийгэм, эдийн засгийн ач холбогдол их юм.
Сүүлийн жилүүдэд цөмийн технологийн хэрэглээ өсөн нэмэгдэж анагаах ухаан, хүнс хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин, геологи уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд ирээдүйн хэрэглээний талаарх бодит мэдлэг, мэдээллийг хүргэхийг зорьж байна.
Сэдвийн хувьд Цөмийн технологийн хэрэглээний талаар болон олон улсын чиг хандлага, цөмийн болон цацрагийн хяналт шалгалтын талаар холбогдох газар хэлтсийн дарга нар илтгэл тавьж, тухайлсан сэдэв бүр дээр сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өгөх бөгөөд мэдээ мэдээлэл сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэх боломжийг бүрдүүлэх юм байна. Дашрамд дуулгахад өнгөрсөн жил тус сургалтанд 35 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч зураглаач оролцжээ. Сургалтанд хамрагдах сэтгүүлчдийг ЦЭГ-ын гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтэст бүртгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
энэ сургалтанд суусан сэтгүүлчид нь хир зэрэг зөв ойлголт авсан юм болдоо. Зөв хүнээс зөв юм сонсчихоод шал өөр гаж буруу болгон нийгэмд түгээхдээ сайн даа СЭТГҮҮЛЧИД