2013 оны 02 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын хотгор, Хүрэн-бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 16-21 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 16-21 градус, өдөртөө хүйтэрч Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, цас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 16-18 метр, цасан болон шороон шуурга шуурна. 17-19 градус хүйтэн. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, 10-12 градус хүйтэн байна
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 20-22 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.
2013 оны 3 дугаар сарын 01-нээс 3 дугаар сарын 5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
2, 4-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна

Сэтгэгдэл ( 0 )