1. Шинэ үе продакшны жүжигчин Бооёо буюу Н.Ариунболд хошин урлагийн ахмадуудын нэг аль хэдий болжээ.
2. Тэрбээр нэг сая ам.долларын хаусанд тухалдаг баян жүжигчдийн нэг.
3. Дэлхийн 25 хэл мэддэг хэмээн өөрийгөө сурталчилдаг, Чингисийн хар тугны тахилгач, зурхайч, Ард түмний гавъяат зэрэг олон гуншинтай Арго багш хошин урлагт хөл тавьж байгаагаа мэдэгдсэн даруйдаа “Шинэ үе” продакшны захирал Бооёо буюу Ариунболдыг дуэлд дуудаад байсан юм.
4. Бооёо тоглолтоо чанаржуулахын тулд бие засах өрөөндөө 32 инчийн зурагт өлгөчихсөн түүгээрээ тоглолтынхоо бичлэгийг үзэнгээ анализ хийдэг гэж байгаа.
5. Жүжигчин Н.Ариунболдын гэргийг А.Ганцэцэг гэдэг бөгөөд тэрбээр Төмөр замын удирдах газар ажилладаг.
6. Бооёо эхнэрээ олны өмнө гаргах дургүй. Хамгийн анх удаа гэргийгээ улаан хивсний ёслолд дагуулан ирж олны нүдийг хужирласан.
7. Тэд гурван охины аав ээж.
8. Тэр сайхан эхнэртээ халамжтай, хайртай учраас хоёрын хоёр гэрийн үйлчлэгч авч өгсөн гэх мэдээлэл бий.
9. Бооёо сайн жүжигчин төдийгүй сайн дарга. Хошин урлагийнхан дундаа гайгүй сайн менежменттэй гэгддэг түүнийг хувьдаа компанитай хөрөнгө мөнгөтэй хүмүүсээр удирдуулаад нутгийн хөгжлийн төлөө гавьтай ажил хийгээгүй урьдын дарга нартай жишиж үзээд Дорнодчууд нутгийн зөвлөлийн даргаараа сонгосон гэдэг.
10. Тэрбээр хошин урлагаасаа Волтрон Бооёо гэдэг нэрийг хүртсэн нь түүний анхны хоч.
11. Бооёогийн унаа нь 120 мянган долларын үнэтэй "Lexus-570" загварын машин.
12. Сайн жүжигчнээс гадна сайн “эцэг”. Хамтлагийнхаа залуусын цалингаас тодорхой хэсгийг нь хадгаламж нээн хийж хуримтлуулдаг гэсэн.
13. Жүжигчин Ундармаа Бооёо хоёр тайзан дээрх хосууд. Ямартаа л Ундармаа дэлгүүрт орж виски авахдаа “Амьдрал дээрх ханьдаа нэг вискийг нь, тайзан дээр амьдрал зохиодог Бооёодоо нэгийгээ авчихъя” гэж байхав.
14. Амьдрал дээр сайн аав, сайхан залуу тэрбээр тайзан дээр үгээгүй хөгшин эмээгийн дүрд чадварлаг хувирдаг. Түүний энэ чадварыг нь үнэлэн “Монголын ахмадын холбоо”-ноос хүндэт медалиар шагнасан байна.
15. Үүнээс гадна ааштай хадам ээжийн дүрд хувирч даашинз, өндөр өсгийтөөр гангарах нь энүүхэнд.
16. Гэхдээ сүүлийн үед өндөр өсгийт дээр дажгүй явж сурсан төдийгүй гадаад дотоодоор явахдаа гайгүй сайн туфль өөртөө зориулж авдаг гэнэ лээ.
17. 25-р суваг телевизийн “Миний муусайн найзууд” нэвтрүүлэгт орохдоо Ундармааг худал хэлж авчирсан хөгтэй явдал бий.
18. Луу жилийн төгсгөлөөр хошин урлагийн “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Волтрон Бооёо МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр энгэрээ мялааж гялалзсан “Од” гэдгээ баталгаажуулсан.
19. Дээрээ хоёр эгчтэй, айлын анхны хүү. Тиймдээ ч ээж аавынхаа амин хүүхэд болж 10 ангиа төгстөлөө эмээгийнхээ өвөрт унтсан гэдэг шүү.
20. Дөрөвдүгээр ангийн сурагч байхаасаа эхлээд л шинэ жилээр алиалагч хийх эрхэм үүргийг хүлээдэг байсан тэрбээр хүн инээлгэх унаган авъяастай.

Сэтгэгдэл ( 3 )
Мундаг жүжигчин,хүндэлж,хайрлаж явдаг шүү.эрүүл энхийг хүсье
zaza bii ch bas booyotoi zurgaa avhuulj bsan l gene shvv
fucking bitch