Д.Баярхүү “Арабын хувьсгал”-ын тухай

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэрэгтэй мэдээ мэдээллийг олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор цуврал лекцүүдийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл  МЗХ-ны цуврал лекцийн энэ жилийн төлөвлөгөө гарчээ.

 Маргааш буюу 3 дугаар сарын 1-нээс эхлэх цуврал лекцийн анхны зочин олон улсын харилцаа судлалын профессор, онц бөгөөд бүрэн эрхт элчин, дипломатч Д.Баярхүү “Арабын хувьсгал” сэдвээр залуучуудад лекц уншиж, өөрийн амжилтаас хуваалцаж, тэдний сонирхсон асуултанд хариулах юм байна.

 Энэхүү цуврал лекц нь баасан гараг бүрт 17:00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд зохион байгуулагдах юм. Оюутан залуус, сонирхсон хэн бүхнийг үнэ төлбөргүй энэхүү лекцэнд хүрэлцэн ирж, өөрт хэрэгтэй мэдлэг мэдээлэл олж авах боломж нээлттэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top