Үүрэн холбооны ярианы тариф секундын алхамд шилжихэд бэлэн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

ШӨХТГ нь Үүрэн холбооны оператор компаниудтай нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох ажлыг энэ оны гуравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай олон нийтэд удаа дараа мэдээлж байгаа билээ. Одоогийн байдлаар Үүрэн холбооны оператор Скайтел ХХК, Мобиком ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК-ууд нь нэг минутаас дотогш ярианы төлбөрийг секундээр тооцох багцыг хэрэглэгчддээ санал болгохоор уг үйлчилгээний текникийн шийдэл болон бусад бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо тэдний тавьсан үнийн саналыг харгалзан үзэж шийдвэрээ гаргах бөгөөд 2013 оны 3-р сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн өдөрт зориулан бүх үүрэн холбооны оператор компаниуд шинэ багцаар хэрэглэгчиддээ бэлэг барих болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top