СӨХ-дыг шалгуулахаар УМБГ-т шилжүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 02 сарын 28

ШӨХТГ-т иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд шалгалт хийсэн талаар ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээллээ. Шалгалтын ажлын хэсэг нийслэлийн 6 дүүрэг шалгалт хийсэн бөгөөд гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй, шалгуулах шаардлагатай гэж үзсэн найман СӨХ-г Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн байна. Үүнд:

- Баянгол дүүргийн "Дөлгөөн -9" СӨХ,
- Баянгол дүүргийн "Хөгжил хотхон" СӨХ
-Баянзүрх дүүргийн "Улаанхуаран" СӨХ
-Сүхбаатар дүүргийн "Хотхон" СӨХ
-Сүхбаатар дүүргийн "Тулгат асар" СӨХ
-Сонгинохайрхан дүүргийн "Баянхайрхан" СӨХ
-Сонгинохайрхан дүүргийн "Өнөр 19" СӨХ
-Сонгинохайрхан дүүргийн "Өнөр 20" зэрэг СӨХ-д орж байгаа юм байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top