Замын цагдаагийн газраас 2013 оны 03 сарын 1-ээс эхлээд 1 дүгээр эгнээг чөлөөлөхгүй явж байгаа жолооч нарт хариуцлага хүлээлгэх, нийтийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаа талаар гудамж замын хяналт шалгалтыг зохион байгуулах гэж байна. Мөн энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолоочийн тээврийн хэрэгслийн фото мэдээллийг PAPARAZZI TRAFFIC fb группын хаягаар ирүүлвэл бид тухайн жолоочид хариуцлага хүлээлгэж эргэж мэдэгдэхээр болжээ. Та ч гэсэн өөрийнхөө эрх ашгийн төлөө бидэнтэй хамтарч ажиллаарай. Дашрамд дурдахад 2013 он гарсаар нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 125 зам тээврийн осол гаргаж 2 хүний амь насыг хохироож 46 хүнийг хүнд хөнгөн байдлаар гэмтээсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )