Дэлхийн 69 орноор аялахдаа дөрвөн жил, зургаан сарын хугацааг зарцуулсан Амай дахиад замд гарсан билээ. Тэр одоо Камбожид байна.Түүний өмнөх аялал эхэлж байх үед одоогийнх шиг фэйсбүүк, твиттер зэрэг сошиал сайтуудаар дамжуулж монголчуудтайгаа шууд холбоотой байх боломж байгаагүй. Тэр өөрийнхөө блогоор дамжуулж мэдээлэл өгдөг байсан. Түүний аяллын хүнд хэцүүг, амаргүй зүйлүүдтэй нүүр тулж байгааг, өвдөж зовж байгааг сүүлд нь л мэддэг байсан. Харин одоо бол өөр. Тэр бидэнтэй илүү ойр байна.
Ж.Амай моторт дугуйтай явж байгаад унаж бэртжээ.Түүний гар бэртсэнийг та зураг дээрээс харж байгаа биз ээ. Камбожи халуун бас чийглэг агаартай учраас шарх нь хурдан эдгэхгүй байгаа учраас өнөөдөр Камбожийн нийслэл рүү явах байснаа больсон гэдгээ өөрийг нь үргэлж дэмжиж хамт байдаг хүмүүстээ дуулгажээ. Мөн “Хүний нутагт өвдөнө гэдэг үнэхээр хэцүү гэдгийг саяхны хэд хоног дахин саналаа. Намайг дэмжиж, сэтгэгдлээ хуваалцаж байгаа найзууддаа баярлалаа.. Унаж бэртсэн газар руугаа дахин явж, нэлээд унасан байсан өөртөө итгэх итгэлээ сэргээж авлаа. Гар бэртэлтэй, шарх бүрэн эдгээгүй ч..” хэмээн бичсэн байна.
Ямартай ч Ж.Амайн өөртөө итгэх итгэл эргэн сэргэсэн нь сайхан мэдээ юм. Түүнд эрүүл энхийг, аялалд нь амжилтыг хүсье.

Сэтгэгдэл ( 0 )