Өнөөдрөөс эхлээд тамхи хориотой

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Тамхины хяналтын хуулийг өнөөдөр буюу   2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөх ёстой. Хууль тогтоогчид өсвөр үе, залуусыг тамхинд орохоос сэргийлэх, насанд хүрээгүй иргэд тамхи худалдан авах боломжийг бүрэн хаах зайлшгүй шаардлага байгаа гэж үзсэний үндсэн дээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батласан.

Судалгаанаас харахад сүүлийн 20-иод жил манай улсад тамхидалт  газар авсан гэж болох бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь өдөр бүр тогтмол тамхи татаж байгаа бол, 15-24 насны залуусын дундах тамхины хэрэглээ огцом нэмэгдсэн нь тогтоогджээ. Тиймээс хориг, хязгаарлалтын маягаар тамхидалтыг багасгах тал дээр анхаарах ёстой болоод байна гэж үзжээ.

 Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр батлагдсан тамхи татахыг хориглосон газруудын жагсаалтыг хүргэж байна.

 ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОСОН ГАЗРУУД:

       Бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл;

    Олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар;

    Шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах;

    Зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө;

    Нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар;

    Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин;

    Агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг;

    Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин;

    Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн;

 

 ТАМХИ ХУДАЛДАХТАЙ ХОЛБООТОЙ ХОРИГЛОСОН ЗААЛТУУД:

    Интернэтээр,

    Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор;

    Баар, цэнгээний газар;

    Тамхи борлуулах аливаа цэгт тамхины нэр, үнэ, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн тавихаас бусад хэлбэрээр мэдээлэл өгөх;

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top