Солонгос иргэд манай хилийн шугам дагуу бичлэг хийж байгаад баригджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

БНСУ-ын иргэд Verna маркийн 43-31 СЭА улсын дугаартай суудлын автомашинтайгаар Хилийн 0101 дүгээр ангийн хариуцсан хилийн хэсэгт зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн байна.

Тэд хилийн шугам дагуу явж фото зураг авч, бичлэг хийж байсныг хилчид илрүүлэн саатуулжээ.

Солонгос улсын иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгож, авсан бичлэг, гэрэл зургийг устгаж, дахин хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргахгүй байх талаар анхааруулаад өнгөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top