Гадны иргэд Монголын хилийг зөрчиж болно, харин Монголчууд болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Монгол Улсын хилийн шугамын дагуу явж фото зураг авч, бичлэг хийж байсан Солонгос иргэдийг хилчид илрүүлээд, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоод явуулсан талаар түрүүхэн мэдээлсэн. Тэгвэл манай хилчид гадныханд арай зөөлөн ханддаг болохыг баталгаажуулсан нэг мэдээ байна.

 Тодруулбал, Хилийн 0311 дүгээр ангийн хариуцсан хэсгээр хоёрдугаар сарын 19-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлээр Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу морин уналгатай хоёр хүн хил зөрчсөн ул мөрийг хилчид илрүүлсэн аж. Улмаар хил зөрчигчдийг буцан орж ирэх үед нь хилчид отолт хийн саатуулсан байна.

 Саатуулагдсан иргэдийг шалгахад өөрсдийгөө Увс аймгийн Тэс сумын гуравдугаар багийн иргэн Ж.Дамдин, мөн багийн иргэн А.Цэдэв хэмээн мэдүүлсэн аж. Иргэд

чонын жим хөөж яваад хил зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд биедээ хоёр ширхэг хавх, сүх, хутга, төмөр хусуур, гадас зэрэг эд зүйлсийг 40.000 төгрөгийн хамт авч явсан байна.

 Харин Монгол Улсын хилийг зөрчсөн гадны иргэдийг  бол торгоод явуулдаг жишигтэй манай хилчид дээрх хоёр иргэнийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн бөгөөд цаадуул нь шалгаж байгаа юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top