Сорьцын хяналтын хэлтэс Олон улсын шинжилгээнд оролцож байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 01

Олон улсад сорьцын хяналтын Венийн конвенц, Олон улсын сорьцын хяналтын байгууллагуудын холбоо гэсэн хоёр байгууллага хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Харин Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар дахь Сорьцын хяналтын хэлтэс 2012 онд дээрх холбоонд гишүүнээр элсэх тухай саналаа илгээж холбоо тогтоосон бөгөөд энэ оноос гишүүнээр элсч үйл ажиллагаанд нь оролцож эхлээд байгаа аж.

Саяхан тус холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ  сард Швейцарийн Женевт болох хуралд Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газрын төлөөлөгчид оролцохоор болжээ.

Түүнчлэн энэ онд олон улсын түвшинд хийгдэхээр зарлагдсан 2 төрлийн шинжилгээнд манай улсын лаборатори оролцох болсон тул эхний ээлжинд тус холбооноос ирүүлсэн рентгенофлоуресценцийн аппарат буюу үл эвдэх сорилын аргаар шинжлэх дээжийг хүлээн авч шинжилгээг хийхийн зэрэгцээ бусад лабораториудаар шинжлүүлж харьцуулалт хийгдэж байгаа гэнэ.

Дараагийн шинжилгээг 3 дугаар сард Женевт болох хурлын үеэр тараагдах дээжинд жингийн аргаар шинжилгээ хийх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top