Гар утас 10 жил хэрэглэвэл хорт хавдар үүсэх эрсдэл 290 % нэмэгддэг

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 02

СҮҮЛИЙН ҮЕИЙН СУДАЛГААГААР ГАР УТАСЫГ 10 ЖИЛ ХЭРЭГЛЭСЭН ХҮНД ТАРХИНЫ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ЭРСДЭЛ 290 % НЭМЭГДДЭГИЙГ ТОГТООСОН БАЙНА!!!

Та хир удаан хугацаагаар гар утас хэрэглэж байна вэ?

Гар утас, утасгүй интернэтийг ямар ч хугацаагаар хэрэглэх нь зарим талаараа хортой, гэвч энэхүү шинэ судалгаа нь гар утсыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний тархинд ямар их нөлөө үзүүлдгийг дэлгэн илчилсэн байна.

Щведийн Цrebro Hospita-с явуулсан, саяхан хэвлэгдсэн энэ судалгаагаар 10 жил гар утас хэрэглэсний үр дүнд тархины хорт хавдар үүсч хөгжих эрсдэл дундажаар 290 хувиар нэмэгддэг болох нь тогтоогдсон байна. Мөн тархины хорт хавдарууд голдуу гар утсаа барьж ярьдаг толгойн тэр тал дээр үүсч хөгжиж байсан нь сонирхол татаж байгаа юм.

Гар утасны хэрэглээ 10 жилийн өмнө л асар их нэмэгдсэн ба иймээс хамгийн саяхны энэ үр дүнгүүд бүүр их эрсдлийг харуулж болно гэдгийг ойлгох нь чухал юм. Үүнээс гадна гар утасыг “идэвхгүй” хэрэглэх эрсдэл улам бүр өсч байна – одоо нийтийн тээврийн унаанууд, гуанз кафе зэрэг олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газруудад та хэдэн зуун гар утаснуудын энэ сөрөг нөлөөлөлд нэрвэгдэж байдаг юм.

Өөр нэг гол хүчин зүйл бол 10 жилийн өмнө одоогийнхоос хамаагүй цөөн тооны хүүхдүүд гар утаснуудыг хэрэглэдэг байсан юм. Харин одоо бол олон хүүхдүүд өдөржингөө гар утсаараа тоглож бие биендээ мессаж илгээж мөн хоорондоо ярилцаж байх болсон юм.

Өсөж өндийж байгаа хүүхэд залуучуудын эмзэг бие эрхтэн цогцос нь гар утасны цацрагийн ийм сөрөг нөлөөнд хамгийн их өртөмтгий эмзэг эрсдэлтэй байдаг гэдэг нь аль эрт нэгэнт тогтоосон бодит үнэн бөгөөд үүний нөлөөгөөр бүүр бага наснаасаа эхлэн тэдний ярьж хэлэх, сэтгэн бодох, цээжилж тогтоох зэрэг олон чадварууд муу сул хөгждөг гэдгийг хөдөлшгүй бодит баримтуудаар баталсан байдаг.

Мөн гар утаснаас хүний нүдэнд харагдахгүй боловч байнга цацарч байдаг цацраг нь хүний тархийг гэмтээж өөрчилдөг гэдэг нь тогтоогдсон бөгөөд харин чухам яг яаж өөрчлөгддөг, ямар урхаг үр дагавруудтай болох нь одоо хир нь ойлгомжгүй байсаар байгаа юм.

Өөрөөр хэлбэл, бүх дэлхий нийтээрээ газар сайгүй гар утас хэрэглэх болсон нь цаад мөн чанартаа бол асар том биологийн туршилт бөгөөд харин бид нар энэ туршилтынх нь “туулайнууд эсвэл хархууд” нь болчихоод байгаагаа мэдэхгүй байгаа юм. Яг жинхэнэ тэр үр дагавруудыг нь нэгэнт гарч эхлэхээрээ нь хүмүүс сая олж мэдэх болно. Гэвч олон олон хүмүүсийн хувьд нэгэнт хожимдсон гэмшил байх биз ээ. Эдгээр судалгаануудын үр дүнгүүдээс харах юм бол ойрын үед тархины гэмтлүүд болон хавдарын тохиолдлууд огцом нэмэгдэх давалгааг хүлээж болноо гэсэн үг юм.

Мэдээжийн хэрэг, та бүхэн мэдэж байгаа, өөрийгөө гар утасны энэ хорт цацрагаас хамгаалах хамгийн сайн арга бол түүнийг хэрэглэхгүй байх явдал юм. Зарим хүмүүсийн хувьд ажлын хувьд гар утасгүй байх боломжгүй бол энэ хорыг бага ч гэсэн багасгах зарим нэг аргууд:

•Гар утсаа толгой тархинаасаа хол барьж чанга яригчийг нь аль болох хэрэглэж байх
•Шөнөдөө заавал унтрааж байх  мөн хэрэглэхгүй үедээ унтрааж занших
•Бүр унтраах боломжгүй бол “нисэх онгоцонд” гэдэг горим дээр нь тавьж байх
•Гар утасны зах зээл дээр маш их хуурамч утаснууд байдаг. Тусгай шалгалтанд тэнцээгүй  "ХЯТАД" гар утсуудыг маш ихээр оруулж ирсэн байгааг санаж яваарай.

Жич: Гэхдээ хэрэглэхгүй байх нь хамгийн сайн үр дүнтэй арга гэдгийг мөн бид болон бидний урьд үеийнхэн гар утасгүй болсоор ирснийг бас мартаж болохгүй билээ. Судалгаагаар дийлэнхи хүмүүс өдөртөө дундажаар 10-12хон минут ярьдаг, 2-4 мессаж илгээдэг байна. Үүний тулд бүтэн өдөржин шөнөжин хорт цацрагийн нөлөөн доор байх нь эрүүл ухаантай хүний ажил мөн үү?

Х.Болорболд

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Azaa(202.55.188.119) 2025 оны 03 сарын 13

Tenger mine

2  |  0
Top