Та өөрийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу хийж чадах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

 “Эрүүл мэндэд иргэдийн оролцоо” сэдэвт нийгмийн эрүүл мэндийн нээлттэй хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар Эрүүл мэндийн яамтай хамтран  зохион байгуулжээ.

Нээлттэй хэлэлцүүлэг нь хүн амын эрүүл мэндийн асуудал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмчийн асуудал биш харин иргэн та өөрийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу хийж чадах вэ? Бусад салбарууд иргэдийн эрүүл мэндэд ямар үүрэг оролцоотойг хөндөх, иргэд хамт олон, хороо дүүрэг, эрүүл мэндийн байгууллагатай хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцон, цаашид хэрэгжүүлэх асуудлаа тодорхойлох зорилготой юм.

Энэхүү хэлэлцүүлэг нь орчны бохирдол, зөв зохисгүй хооллолт, осол гэмтэл, нөхөн үржихүй, хүүхдийн эрүүл мэнд, хөдөлгөөн эрүүл мэнд гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн иргэдээс гарсан саналыг нэгтгэн зөвлөмж боловсруулан холбогдох байгууллагуудад нь хүргүүлэх юм байна.

“Эрүүл мэндэд иргэдийн оролцоо” сэдэвт энэхүү хэлэлцүүлгийг 21 аймаг, нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top