Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, УИХ-ын гишүүн Батсүхийн Наранхүүгийн алдарт Монгол хээр азарга Дүнжингаравын хурд-2013 төвийн бүсийн уралдааны азарганы уралдааны аман хүзүүнд давхиж байна. Харин өнгөнд зээрд азарга явж байгаа бөгөөд Монгол хээр азаргыг түрүү магнайг хүртэж магадгүй хэмээн таамаглаж байна. Монгол хээр азарга нь Монголын хурдан морины түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй адуугаар тодорсон Монгол хээр азарга нь энэ жил Дүнжингаравт түрүүлж, Дундговь аймагт болсон “Их мандал 2012” говийн бүсийн даншигт айргийн таваар хурдалсан билээ. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУяач Пүрэвдоржийн унаган энэхүү хурдан түмэн эх юм.

Сэтгэгдэл ( 0 )