1. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Жоки Клубын уяач Гантөмөрийн Дашзэвэгийн зээрд халзан. Халзан азарга нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Б.Баатарчулууны унаган эхтэй, Тод манлай уяач С.Ганхуягийн адууны Тойруулга эцэгтэй хавчиг азарга бөгөөд2011 онд соёолон насандаа Дүнжингаравт наймаар хурдалж, давхар уяагаар “Нүүрэнтэйн их хурд 2011” зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Багануур дүүргийн "Нүүрэнтэйн хурд 2012" уралдаанд аман хүзүүдэж, Өмнөговийн бүсийн уралдаанд дөрөвт хурдалсан. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Бага Хэнтийн бүсийн алдарт уяач Мөнхсүхийн Батбилэг уяж хурдлуулжээ.
2. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул, "Мон Уран" ХХК-ийн захирал, ААУяач Батсүхийн Наранхүүгийн Монгол хээр. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУяач Пүрэвдоржийн унаган улс бүсийн наадмын олон айрагтай энэ азарга соёолон насандаа "Дүнжингарав 2010" хаврын бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж, Хөвсгөл аймагт зохиогдсон Хотгойдын хурдад түрүүлж, 2011 онд хавчиг зургаан настайдай Дүнжингаравт айргийн гурваар хурдалж, давхар уяагаар "Нүүрэнтэйн их хурд" зүүн бүсийн уралдаанд түрүүлэн алдаршиж эхэлсэн. Тэр жилийн төрийн их баяр наадам, АХ-ын яруу алдарт 90 жилийн ойгоор гарсан цагаасаа эхлэн хол саахалтын зайтай өнгөлсөн ч барианы үзүүр дээр бага зэрэг сууж, аман хүзүүнд хурдалсан. Өнгөрсөн жил "Дүнжингарав 2012" уралдааны түрүү магнай.
3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Н.Зоригтын Хар. 2011 оны Нүүрэнтэй бүсийн уралдаанд айрагдаж, 2012 онд мөн Нүүрэнтэйд айрагдсан.
4. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат "Уулс трейд" Төмөрбаатарын Галбадрахын зээрд халзан.
5. Дорнод аймгийн Баяндун сумын харьяат АА уяач Пүрэвдоржийн Цэгмидийн хүрэн. 2012 онд төвийн бүсэд айрагдсан.
6. Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат МУТМУ Гаваагийн Батхүүгийн хул
7.Төв аймгийн Баянцагаан сумын уяач Чулуунбаатарын Гансумын хар. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ААУяач Пүрэвдоржийн унаган адуу /Монгол хээр азаргатай нэг айлын унаган/ бөгөөд шүдлэн насандаа Төв аймгийн баяр наадамд айрагдаж, өнгөрсөн жил соёолон үрээ Төв аймагт дахин айрагдаж, Төвийн бүсд 12-т хурдалсан. Шинийн гурванд Цагаан хөтөлд түрүүлсэн.
8. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Баатаржавын Өнөрбаяны хээр. АА уяач Батхүү уясан.
9. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Дайдийхүүгийн Баяраагийн шувуухай хүрэн. Төрийн наадамд хоёр айрагдаж, өнгөрсөн жилийн Өндөр гэгээний даншигт азаргатай уралдаж түрүүлсэн
10. Төв аймгийн Архуст сумын харьяат Чинбатын Махвалын зээрд. АА уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уясан.
Эх сурвалж: www.hiimori.mn

Сэтгэгдэл ( 0 )