No smoking

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 03

Дэлхийн томоохон хотууд тамхинаас татгалзаж, үүний эсрэг хууль баталж байгаа талаар өнгөрсөн жил CNN мэдээлсэн. Тамхинаас татгалзаж буй хууль баталсан хотууд ихэвчлэн дам тамхидалтыг буруулах зорилготой бөгөөд өдгөө АНУ-ын 2010 онд 55 муж улсын 26 нь бүхэлдээ тамхинаас татгалзсан бодлого явуулж байна.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин олон нийтийн газар тамхи татахыг хориглох, тамхи татахыг болон дэлгэрүүлхийг хязгаарлах хуулинд 2 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан юм. Энэ хуулийн дагуу 2013 оны 6-р сарын 1-нээс эхлэн албан газар, төмөр замын болон нисэх онгоцны буудлууд, амралт сувилалын газар, кафе, автобусны зогсоол зэрэг бүх олон нийтийн газар тамхи татахыг хориглох болно. Харин хувийн машиндаа тамхи татахыг хориглоогүй байна. Үйлдвэрийн газар тамхи татаж болох ба зөвхөн тусгайлан тоноглосон газар л татах ёстой. Харин 2014 оны 6-р сарын 1-нээс эхлэн алсын аяны галт тэрэг, галт тэрэгний тавцан, хөлөг онгоц, ресторон, кафе, зочид буудалд тамхи татахыг хориглоно. Үүнээс гадна тамхи худалдахыг өөгшүүлэх болон рекламдахыг хориглох юм.

Харин манай улсын тухайд уржигдар буюу III сарын нэгнээс эхлэн олон нийтийн газар тамхи татахыг хуулиар хориглолоо. Гэхдээ одоо үүнийг хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд нь хэрхэн хяналт тавих л үлдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top