Улаанбаатарт 1-3 хэм хүйтэн байна

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

2013 оны 03 дугаар сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 12-14 градус, Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

2013 оны 3 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

5-нд баруун зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 8-нд зарим нутгаар бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар 6-7-нд секундэд 12-14 метр, 8-нд секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 8-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top