Халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг хэн, хэрхэн авах вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Бүтэн өнчин хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд олгох тэтгэмж     

Бүтэн өнчин үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзэн дэмжиж байгаа иргэнд олгох тэтгэмжийг тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг :

  • тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
  • асрагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • хүүхдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ
  • үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт.
    • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/-д өгнө.
    • Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэнтэй гэрээ байгуулж , тэтгэмжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
    • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн 10-25-ны өдрүүдэд олгоно.

Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан хүүхдийг гэр бүлдээ асрамжилж байгаа иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж     

Ямар хүүхдийг гэр бүлдээ байршуулж байгаа иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авах вэ?

  • бүтэн өнчин хүүхэд
  • эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний хүүхэд
  • 3 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүний хүүхэд
  • хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний хүүхэд
  • хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон хүүхэд

Дээрх хүүхдүүдийг гэр бүлдээ байршуулж байгаа иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг

  • тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
  • асрагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • хүүхдийн эцэг, эх нь сураггүй алга болсон бол шүүхийн шийдвэр
  • бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, 3 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд болон хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон нь тогтоогдсон шүүхийн болон захиргааны байгууллагын тодорхойлолт.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
  • Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэнтэй гэрээ байгуулж , тэтгэмжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн10-25-ны өдрүүдэд олгоно.


Тэжээн тэтгэх хүүхэдгүй, төрөл садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж     

Ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ганц бие ахмад настныг гэр бүлдээ байршуулж байгаа иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг

  • тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
  • асруулагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • гэр бүлдээ асарч байгаа иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие амьдардаг тухай хүнгүй нь тогтоогдсон тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт.

Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.

  • Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэнтэй гэрээ байгуулж , тэтгэмжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн10-25-ны өдрүүдэд олгоно.


Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй хөдөлмөрийн насны иргэнд олгох нөхцөлт мөнгөн тэтгэмж

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ахмад настныг асарч байгаа иргэн нөхцөлт мөнгөн тэтгэмж авахад бүрдүүлэх баримт бичиг

  • тэтгэмжид хамрагдахыг хүссэн өргөдөл, 2 хувь зураг;
  • байнгын асаргаа шаардлагатай болон эмнэлгийн хяналтад байдаг тухай эмнэлгийн байгууллагын шийдвэр
  • ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • асрагчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • асрагчийн хөдөлмөр эрхэлдэггүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • байнгын асаргаа шаардлагатай болон эмнэлгийн хяналтад байдаг тухай Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр, сум хорооны Засаг даргын тодорхойлолт.
  • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэд дээр дурдсан баримт бичгийг бүрдүүлж сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн ажилтан/ -д өгнө.
    • Сумын нийгмийн ажилтан /Нийслэлд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс/ нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжид хамрагдах иргэнтэй гэрээ байгуулж , тэтгэмжид хамрагдах иргэнд дэвтэр нээж өгнө.
    • Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийн мөнгийг банкны байгууллагаас сар бүрийн10-25-ны өдрүүдэд олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top