Тиймийг сонго

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04

Үгүй гэж хэлж болдоггүй шүүмжилж болдоггүй нийгэмд үгүй хичнээн үнэ цэнтэй гээч. Болдогсон бол үгүй гэж хэлэхсэн гэж дотроо шанална. Үгүйг сонгож болдоггүй байж. Үгүй ховор байж. Одоо харин сонгох эрхтэй болж. Хүмүүс үгүйг л сонгодог болж хэт дарагдсан үгүй сад тавьж. Тийм харин шоовдорлогдож. Танд тиймийг сонгох сонголт байгааг мартаж болохгүй. Таньтай таньгүй шүүмжлэгч элбэг байгаа. Сөрөг таниар, үгүй таниар, шүүмж таниар дутахгүй болсон. Өөрийгөө сайн дураараа бүү зовоо. Үгүйгээс өөрийгөө авар. Тиймийг сонго. Заримдаа үгүй гэдэг тийм ч бас байдаг. Биш нь биш гэдэг нь мөн гэсэн үг. Үгүй нь үгүй гэдэг нь тийм гэсэн үг. Асуулт буруу бол хариулт сөрөг байдаг. Тиймийг сонго. Тийм Үгүйн харьцаа 1:99 болж Тийм доод туйлдаа хүрч. Сөрөгийг биш эерэгийг сонго. Болж бүтэж байгааг л олж хар. Уриалагхан бай. Туслаж бай. Тийм гэж хэл. Тийм Тийм Тийм

Эрдэнэзуу хийдийн шавь Х.Баасансүрэн


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top