3 эхнэр сольж 57 насандаа хүүтэй болсон дипломатч

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 04
  1. Санжийн Баяр 1956 оны 3 сарын 4-нд төрсөн. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе.
  2. Монголын шилдэг улс төрч, дипломатч, Монгол улсын 25 дахь Ерөнхий сайд.
  3. Тэрээр 1973 онд Улаанбаатар хот дахь Зөвлөлтийн 10 жилийн 3-р дунд сургууль, 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
  4. 1978-1979 онд Улаанбаатар хотын АДХГЗ-нд мэргэжилтэн, 1979-1983 онд Зэвсэгт хүчний жанжин штабын IV газарт офицер, 1983-1988 онд МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Гадаад мэдээний ерөнхий редакци, "Монгол пресс" агентлагт редактор, ерөнхий редактор, 1988-1990 онд МРТУХ-ны орлогч дарга, 1990-1992 онд БНМАУ-ын Бага хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 1992-1997 онд Төр, нийгэм судлалын Академид багш, АНУ-ын Вашингтоны Их сургуульд судлаач, Монгол Улсын Батлан Хамгаалах Яамны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд захирал, 1997-2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажиллаж байсан.
  5. Санжаагийн Баяр 1988 онд МАХН-д элссэн. 2005 оны нэгдүгээр сараас эхлэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2007 оны 10 сард болсон МАХН-ын 25-р их хурлаас түүнийг тус намын даргаар сонгожээ.
  6. 2007 оны 11 сарын 22 ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн 97.1%-ийн саналаар Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсон.
  7. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай тооны суудал авсан ч С.Баяр Ардчилсан Намтай хамтарсан засгийн газар байгуулах шийдвэр гаргасан.
  8. С.Баярын Засгийн газрын үед Оюутолгой ордын ашиглалттай холбоотой гэрээг байгуулснаас гадна Атрын гуравдугаар аяныг өрнүүлсэн.
  9. Тэрбээр элэгний өвчтэй бөгөөд өвчний учир үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гарган, 2009 оны 10 сарын 28-нд Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Гэхдээ түүнийг өвчний улмаас үүрэгт ажлаа өгөөгүй хэмээн ярьдаг.

10.  Монгол улсын түүхэнд улиран сонгогдсон анхны Ерөнхий сайд гэх тодотголтой.

11.  Түүнийг Ерөнхий сайд байх үед 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал болж, Монгол улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, 5 хүний амь нас эрсдсэн хэрэг гарсан ч асуудлыг С.Баяр “зөнд” нь орхичихсон.

12.  Түүний анхны эхнэр нь Оросоогийн Гэрэлтуяа гэх бүсгүй байв. Тэд гурван хүүхэдтэй.

13.  Харин удаах сонголт нь АН-ын гишүүн Хашбатын Хулан гэх бүсгүй байсныг мэдэхгүй хүн үгүй. Тэд 1 охинтой.

14.  Өдгөө н.Ариунсувд гэдэг залуу бүсгүйтэй толгой холбож хүсэн хүлээсэн хүүгээ өлгийдөн авсан. Аль хэзээний өвөө болсон С.Баяр 57 насандаа отгон үрийнхээ зулайг үнэрлэсэн нь энэ.

15.  Тэр өөрийн гэсэн унах унаагүй, ганц толгой малгүй, ямар нэг лицензгүй “үгээгүй ядуу”. Гэсэн АНУ-д том гэгчийн хаусанд тухалж байгаа төдийгүй Канадад суурьшихаар хөөцөлдөж байгаа мэдээлэл бий.

16.  УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Оюутолгойн гэрээний хуудууг зөвхөн С.Баярцогтод хаяглах бус, тухайн үеийн Засгийн газар, Ерөнхий сайд асан С.Баяр нар хариуцлага хүлээх ёстой хэмээн хэвлэлд ярьсан төдийгүй Ерөнхий сайд асан С.Баяр заавал гэрээг үзэглэнэ гэж намын гишүүдээ дарамталж байгаад гэрээ байгуулсан хэмээн ярьсан байдаг.

17.  Тэр бас “С.Баяр бол үндэсний эрх ашиг, Монголын ард түмнээс урвасан хүн. Тиймдээ ч өнөөдөр гадаадад амьдарч байгаа.” Гэж хэлсэн байдаг. Энэ бүхнээс харахад С.Баяр уул уурхайн салбараас чамгүй хөрөнгөжсөн байж магадгүй юм.

18.  Мөн С.Баярыг Р.Фрийдландын албатуудад зодуулсан гэх мэдээлэл бий.

19.  АМГ-ын экс дарга Д.Батхуяг нарын хэрэгт С.Баярын оролцоо байсан гэх яриа ч байдаг.

20.  АН-ын зүгээс бэлтгэн нийлүүлдэг гэгддэг “Аалзны тор”-ын сүүлийн цувралд Н.Энхбаяр “Айвенхоу Майнз”-тай нэг талд, харин  С.Баяр нар “Рио Тинто”-той нөгөө талд хүч хавсран ирсэн гэх агуулгатай зүйл бий.

21.  Ерөнхий сайд С.Баяр Оюутолгой ордыг эргэлтэд оруулахад Р.Фрийдландыг хань болохгүй гэж үзсэн тул “Айвенхоу майнз”-ыг шахах нууц тохиролцоотойгоор Рио Тинто-г оруулж ирсэн гэдэг.

22.  Рио Тинто  Монголын Засгийн газар тэрдундаа С.Баяр нартай үгсэн тохирч байгаад Оюутолгой төслийн менежмэнтийн эрхийг өөртөө авах боломж бүхий Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан гэх.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үхэж далд ор(66.181.182.50) 2025 оны 03 сарын 13

Үхдэггүй шар сэмж вирустсэн бузар өвгөн

1  |  0
bbc(209.95.56.53) 2025 оны 03 сарын 13

Fact 23: Тэр хүү нь С.Баярын хүү биш, вахахаха. мань хүн өөрөө мөн гээд итгэчихсэн явж байгаа

1  |  0
БИ(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Яав ч цэвэр биш

1  |  0
БИ(112.72.11.119) 2025 оны 03 сарын 13

Яав ч цэвэр биш

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
МОНГОЛ(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

ЭХ ОРНОО ЗАРСАН ЛУЙВАРЧИН

1  |  0
hklj(182.160.1.80) 2025 оны 03 сарын 13

***** novshiig yagaad ***lgahgui baa yum bol

1  |  0
Close menu