Ромын хамба лам XYI Бенедикт хүндтэй суудлаасаа сайн дураараа татгалзах шийдвэр гэнэт гаргасан нь Ватиканы түүхэнд зургаан зууны турш гарч байгаагүй зүйл болж, олон нийтийн хувьд цэлмэг тэнгэрт аянга ниргэх шиг болсон билээ. Үүнээс өмнө, 1415 онд XII Григорий хамба лам сүм хийдийн хагарал бутралыг эцэс болгохын тулд суудлаасаа татгалзаж байсан аж.
XYI Бенедиктийн амьдралын түүхэн замналыг сонирхож байхад, тэрээр 1927 онд цагдаагийн албан хаагчийн гэр бүлд төрсөн ба энгийн нэгэн залуу хүүгийн амьдралаар замнаж яваад, их сургуулийн профессор болж, оюун санааны гэгээрэл, шашны чиглэлээр мэргэшин, өөрийн хүч чадлаар танигдаж энэхүү хүндтэй суудалд заларсан аж.
Ингээд Ромын хамбын бага залуу үеийн зургуудаас сонирхуулья.

Сэтгэгдэл ( 0 )