Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хавсаргатай байна.
2013 оны 03 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус, Яармаг-Сонгины орчмоор 19-21 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
2013 оны 3 дугаар сарын 06-наас 3 дугаар сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
6-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 8-нд зарим газраар, 9-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-7-нд зарим нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус, Хүрэн-бэлчир, Хараа, Тэрэлж, Халх голын сав газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Туул, Хэрлэн, Онон, Улз голын сав болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говийн бүсийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газруудаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )