Төрийн тусгай хамгаалалтын газраас албан ёсоор мэдэгдэл гаргалаа

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Сүүлийн үед зарим сайтуудаар Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын гэргий Х.Отгонтуяагийн тухай ташаа мэдээлэл гарах болсон бөгөөд энэ нь Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн  тусгай хамгаалалтын газрын нэр хүндтэй холбогдох болсон тул албан ёсоор залруулж байна.

Дээрх мэдээллийг шалгахад 2012 онд “Их тэнгэр” цогцолборын сантехникийн ажилтан Э нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлага алдсан боловч үүнээс гарсан хохирлыг өмчийн эзэд өөрсдөө барагдуулсан байна.

Сантехникийн ажилтан Э-гээс хохирлын нэг ч төгрөг гараагүй бөгөөд тэрбээр өнөөг хүртэл “Их тэнгэр” цогцолборт үүрэгт ажлаа хийсээр байгааг мэдэгдье.

Иймд бусдын нэр хүндэд халдсан ташаа мэдээллийг нягтлан шалгахгүйгээр гаргахгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна.

Тагнуулын ерөнхий газрын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top