Хар тамхины наймаачдыг шүүж эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хар тамхины бүлэг наймаачдыг шүүж эхэлсэн бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5, 188.3-т зааснаар буруутган шүүж байгаа юм. 

Эрүүгийн хуулийн 192.3.4, 192.3.5-д мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, мөн уг хэргийг давтан, урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг аж.

Харин тус хуулийн 188.3-т галт зэвсэг, байлдааны галт хэрэгслийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн, хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top