Төрийн соёрхолт дуучин Д.Болд элдэв төрлийн зүйлд тэгтлээ дурлаад байдаггүй. Эдэлж хэрэглэх бүхэн нь хийц загвар, чанар сайтай байвал үнэ өртөг тийм ч чухал биш гэж үздэг эр. Тэгвэл түүний өөртөө зориулж худалдаж авсан хамгийн анхны үнэтэй бэлэг нь унадаг дугуй байжээ. Гэхдээ сурагчийн дүрэмт хувцаснаас өөр гоёлгүй бяцхан Д.Болдод тийм их мөнгө хаанаас олдох билээ. Аав ээжийгээ шаналгасаар байгаад 1989 онд 340 төгрөгөөр анх удаа дугуй авахуулсан юм гэдэг. Баярласандаа болоод эхний үед өдөр шөнөгүй л дугуйгаа унана. Сүүлдээ ч уйдалгүй яах вэ, бүр тоохоо ч больж. Харин анхны их хэмжээний мөнгөө 1995 онд авчээ. “Камертон” хамтлагаа байгуулж “18 нас” нэртэй анхны тоглолтоо хийсний дараа 200 мянган төгрөг халааслан бөөн баяр гэр рүүгээ буцсан гэнэ. Тухайн үедээ л их мөнгө байсан учир түүгээрээ өөртөө овоо хэдэн зүйл худалдаж авсан аж.
Өдгөө монголын шилдэг R&B дуучин, отгон Төрийн соёрхолт маань 500 мянган ам.долларын үнэтэй автомашины цуглуулгаараа олныг гайхуулж буй. Сонирхолтой нь, түүнийг анх ямар машинаар хөл залгуулж байсныг нь мэдэх хүн ховор. Тэрбээр хамтлагийнхаа хоёр жилийн ойн өдөр “Тоёота Селика” маркийн машин худалдаж авсан гэдэг юм билээ.
Р.Есүй

Сэтгэгдэл ( 3 )
Хамраараа гуншигнаад энэний дуулдаг гэж юу байсийн. Баахан еерийгее рекламдаж тархий чинь угаасан байхад шутэхээс яахав. Rnb дуучин гэнуу ичээсэй. Та нарт менге телж мэдээ бичуулж байгаа биздээ. Ийм шалихгуй маркетинг хийж л залуусын тархийг угааж байгаамдаа. Чааваас гэж
mongoliin sor zaluusiin neg yah argagui mun boldoo mongoliihoo rok pop urlagiig zaaval delhiid gargana shuu