Ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Баянголын эмэгтэйчүүд” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ өдөр 3000 бүсгүй Улаанбаатар паласт уригдан ирж, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон юм. Мөн хороо тус бүрээс ажил үйлсээрээ тэргүүлж, хйисэн бүтээснээрээ бусдыг үлгэрлэн дагуулж буй нэг гэр бүлийг шагнаж, цаашдын ажил үйлсийг нь дэмжин урамшуулсан юм. 

Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн засаг дарга Д.Оросоо, орлогч дарга Г.Энхболд, ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нар хүрэлцэн ирж, дүүргийнхээ нийт бүсгүйчүүд, ээжүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top