Хийлч бүсгүйн ээлжит тоглолт

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Сонгодог урлагийг ойлгож, сонирхдог хүмүүсийн хүрээнд дасал төдий болсон хийл хөгжмийн тоглолтыг огт өөрөө харуулж чадсан хүн бол О.Байгаль. Олны чихэнд хоногшсон сайхан аялгууг орчин үеийн хэмнэлд оруулан тоглодог хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй эн зэрэгцэн өрсөлдөх чадвартайгаа тэр харуулсан гэдэг. Тиймдээ ч "The Best of Classics" нэгтэй анхны бие даасан тоглолтоо төвөггүйхэн сурталчилж, студи хэсэн зургаа авахуулсаар золтой л модель болчихоогүй юм билээ.   

Тэгвэл өдгөө хоёр дахь тоглолтоо хийхээр зорьсон хийлч бүсгүй монголын болон дэлхийн хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар сонирхуулахаар шийджээ. Шинэ өнгө төрх, ур чадварын гайхамшгийг харуулах гэж буй О.Байгаль өөрийн нууцхан өрсөлдөгч Ч.Дэлгэрцэцэгийг хүндэлж явдгаа илэрхийлсэн бөгөөд тэднийг цаг ямагт харьцуулах хэрэггүй гэдгийг сануулсан юм.

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top