Хүчингийн хэрэг үйлдэхийг завдсан Монгол залууд 3 жилийн ял оноожээ

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 05

Солонгос улсад гэрээгээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн 33 настай Т нь тус улсын иргэнийг хүчиндэхийг завдсан хэргээр ял сонссон байна. 2012 оны 10 дугаар сард гарсан уг хэргийг тус улсын хууль хяналтынхан хэлэлцээд санаатайгаар хэрэг үйлдэхийг завдсан хэмээн 3 жил, 6 сар хорих ялаар шийтгэжээ. Монгол улсын иргэн Т нь хүчингийн хэрэг үйлдэхээр завдаж байсан нь газар дээрээ баригдсан хэдий ч “Хэрэг хийхийг завдаагүй” хэмээн мэдүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top