Арванхоёр оны “Grand people”-ууд хэн байх бол?

Автор | Zindaa.mn
2013 оны 03 сарын 06

Хийхээсээ ярих нь давамгайлсан энэ цаг үед сэдэж, санаачилснаа хийсэн шиг хийж чадаж байгаа нь эрхгүй ялгарна. Энэ нь манай сэтгүүл зүйн салбарт ч чухал хамаатай. Тэгвэл агуулга, хэлбэр аль аль талаасаа зүг чигээ өөрөөр гаргаж ирж чадсан “Гранд” сэтгүүлийг тэгж ялгарч чадаж байгаа гэж хэлэхэд хэтийдсэн магтаал болохгүй ээ.

“Гранд”-ынхан энэ жил 3 нас хүрч байгаа. Хүүхдээр бол балчир нас ч, сэтгүүл зүйн талбарын нэгээхэн өнгө төрхийн хувьд хэдийнэ гар ганзаганд, хөл дөрөөнд хүрчихсэн. “Болор Үзэг 2012”, “Best of Mongolia 2012”-ын эзэн болсон сэтгүүлийг ингэж хэлэхээс ч яахав.

Эхэнд хэлсэнчлэн  “Гранд” сэтгүүлийн хамт олон сэдэж, санаачилснаа заавал хийдэг. Гэхдээ зүгээр нэг хийгээд өнгөрчихдөггүй. Улам л сайжруулдаг, эрэлхийлдэг гэдэг нь жил бүр шилдэг эмэгтэй лидерүүдийг шалгаруулах “Grand Lady” ёслолын ажиллагаанаас нь харагдана. Арав, арваннэгэн оны нийгэм соёл, урлаг, спорт, улс төр, хүмүүнлэг, бизнесийн шилдэг эмэгтэйчүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан нь, сайн сайхан нийгмийн төлөөх эрмэлзэл дүүрэн Монголчуудад таатай байсан биз ээ.

Тэгвэл “Гранд”-ынхан 2012 оны шилдгүүдийг 3 дугаар сарын 15-нд олон нийтийн санал асуулгаар тодруулах гэж байна. Гол нь энэ жил  “Grand Lady” ёслолын ажиллагаа “Grand people” болж өргөжиж байгаа аж. Өмнө нь шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулдаг байсан бол энэ жилээс зөвхөн эмэгтэйчүүд биш эрэгтэйчүүдийг шалгаруулдаг болж байна. Мэдээж шилдгүүдийг тодруулах мэргэн сонгогчид нь уншигч та бүхэн.

Арга хэмжээг зохион байгуулах комисс урлаг, улс төр, бизнес, спорт, нийгэм, хүмүүнлэг, соёл гэсэн уламжлалт 6 номинацидаа нэрсээ дэвшүүлж, www.grandnews.mn сайтаар санал асуулгаа авч байна. Арванхоёр оны  “Grand people”-уудыг тодруулахад таны санал хамгаас үнэтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top